ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
2023 онд бид THE LITTLE EXPLORER хэмээх цуврал тоглоомууд гаргасан. Энэхүү цувралаараа аялал, хүрээлэн буй орчин, түүх соёлыг хүүхдэд тоглоом болон тоглох явцаар ойлгуулж мэдрүүлэхийг хүссэн. Энэхүү цувралд маань багтсан METROPOLIS BLOCK нь их хотын тухай юм. Түүгээр дамжуулан бид амьдардаг хотынхоо тухай ярилцаж болно. Жишээ нь танай хотод ямар түүхэн барилга эсвэл гудамж байдаг вэ? Ямар хүмүүс аж төрж байна? Тэд ямар унаа тэргээр зорчдог вэ? Хотод ямар төрлийн барилга байгуулагууд байдаг вэ гэх мэтээр бид хүүхдүүддээ тоглонгоо олон чухал зүйлийн талаар ярилцаж болох юм. Харин энэ тоглоомд багтсан динозаврыг би Батаарын тухай түүхээс санаа авч хийлээ. Түүх соёл бол бидний салшгүй нэг хэсэг гэдэгийг хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн.
Тоглоомын нэр: Metropolis block
Хэмжээ: 30x60 см
Тоо ширхэг: 52 ширхэгтэй
Ашигласан материал: далдуу мод, усан суурьтай будаг
Арчлах тухайд: бага зэргийн чийгтэй даавуун алчуураар арчиж цэвэрлээд хаттал нартай газар тавиарай.
Анхаарах зүйл: усанд норгох, хүүхдийн ариутгагч бодисоор ариутгаж болохгүй.
AVDAR TOYS-ЫН ТУХАЙ
AVDAR TOYS 2017 оноос эхлэн хүүхдийн модон тоглоом зохион бүтээх, үйлдвэрлэх чиглэлээр тогтвортой хөгжиж яваа брэнд юм. Бид тоглоомоо үйлдвэрлэхдээ Орос далдуу мод болон усан суурьтай аюулгүй будаг ашигладаг. Зөгийн лаван будаг нь байгальд ээлтэй бас хүний биед хоргүй байдагаас гадна, модруу шингэж ордог тул тоглоомууд будагдсан ч модны байгалийн хээ угалз, модон мэдрэмж нь хэвээрээ үлддэг давуу талтай.
Бид OPEN-ENDED төрлийн тоглоом хийдэг. Open-ended гэдэг нь тодорхой насны ангилалгүй, хэдэн ч настай хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл болон насны онцлогтоо тааруулаад тоглож болно. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд адил тоглож болдог, тодорхой тоглох зааваргүй, хүүхэд бүрт өөрийнхөөрөө чөлөөтэй тоглох, шинийг сэдэх, төсөөлөн бодох чадваруудыг хөгжүүлэх боломжийг олгодог тоглоомууд юм.
Бид тоглоомоо ойролцоогоор 20 гаруй орнуудад борлуулдаг бөгөөд өндөр шаардлагатай Европын хүүхдийн тоглоомын EN71 стандартад тэнцсэн сертификаттай. Та манай тоглоомыг сонгохдоо сэтгэл амар байж болно.