brandAVDAR

Limited edition: Warm block

208,000₮
Үлдэгдэл: 8
Хүргэлттэй

Ерөнхий мэдээлэл


WARM BLOCK нь манай жил бүр зарладаг тоглоом зохиох уралдаанд ялсан 2023 оны бүтээл юм. Энэхүү тоглоом нь маш олон янзаар тоглогдох боломжтой. 


Тоглоомын нэр: Warm block

Хэмжээ: 28x28x4 см

Ширхэгийн тоо: 28 ширхэгтэй

Ашигласан материал: далдуу мод, усан суурьтай будаг

Арчлах тухайд: бага зэргийн чийгтэй даавуун алчуураар арчиж цэвэрлээд хаттал нартай газар тавиарай. 

Анхаарах зүйл: усанд норгох, хүүхдийн ариутгагч бодисоор ариутгаж болохгүй.


AVDAR TOYS-ЫН ТУХАЙ


AVDAR TOYS 2017 оноос эхлэн хүүхдийн модон тоглоом зохион бүтээх, үйлдвэрлэх чиглэлээр тогтвортой хөгжиж яваа брэнд юм. Бид тоглоомоо үйлдвэрлэхдээ Орос далдуу мод болон усан суурьтай аюулгүй будаг ашигладаг. Зөгийн лаван будаг нь байгальд ээлтэй бас хүний биед хоргүй байдагаас гадна, модруу шингэж ордог тул тоглоомууд будагдсан ч модны байгалийн хээ угалз, модон мэдрэмж нь хэвээрээ үлддэг давуу талтай. 


Бид OPEN-ENDED төрлийн тоглоом хийдэг. Open-ended гэдэг нь тодорхой насны ангилалгүй, хэдэн ч настай хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл болон насны онцлогтоо тааруулаад тоглож болно. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд адил тоглож болдог, тодорхой тоглох зааваргүй, хүүхэд бүрт өөрийнхөөрөө чөлөөтэй тоглох, шинийг сэдэх, төсөөлөн бодох чадваруудыг хөгжүүлэх боломжийг олгодог тоглоомууд юм. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл