brandKathe Kruse

Waldorf doll Nana Moss

430,000₮
Үлдэгдэл: 3
Хүргэлттэй

Та худалдан авалт хийхээсээ өмнө дараах чухал мэдээлэлтэй танилцаарай. 


-Улаанбаатар хот доторх захиалга 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.


-Өндөр ачаалалтай баяр наадмын үеээр хүргэлт хийх хугацаа уртсах болохыг анхаарна уу.


-Энэхүү бүтээгдэхүүн нь Улаанбаатарт бэлэн байхын тулд урт замыг туулж ирсэн тул буцаалт хийх боломжгүй, тиймээс та сайтар бодож худалдан авалтаа хийгээрэй. Баярлалаа. 


ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:


Кате Крузе бол Германы алдарт хүүхэлдэй урлагч байсан бөгөөд түүний хүүхдүүддээ зориулан урласан анхны хүүхэлдэйнүүд олны хайрыг татсанаар Käthe Kruse брэндийн түүх эхлэсэн юм. Өдгөө 100 гаран жилийн түүхтэй энэхүү бренд өнөөдөр ч гар урлалыг эрхэмлэн, байгалийн гаралтай материалуудаар чанартай бас аюлгүй хүүхэлдэйнүүдийг урласаар байна.


NANA ROSE хүүхэлдэй нь Вальдорф зарчмыг баримтлан хийгдсэн сонгодог загвар юм. Вальдорф хүүхэлдэйнүүдийн биеийн харьцаа нь үргэлж өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн биеийн харьцаатай төстэй байдаг тул хүүхдүүд тоглох явцдаа өөрсдийгөө тэдэнтэй адилтган бодож энэрэнгүй, зөөлөн хандлагад суралцаж байдаг. Хүүхэлдэйн дотрыг хонины ноосоор дүүргэж, гаднах хэсгийг хөвөн зөөлөн даавуугаар бүрдэг учраас тэднийг тэврэхэд зөөлөн, дулаан бас аюлгүй мэдрэмжийг хүүхдүүдэд өгч байдаг. Мөн Вальдорф хүүхэлдэйн гадаад төрх нь их энгийн, нүүрэндээ үл ялиг инээмсэглэн төв царай төрхтэйгээр дүрсэлдэг. Ийм хүүхэлдэйн зорилго нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөж, хүүхэлдэйгээ хүссэнээрээ төсөөлөн тоглох боломжийг олгодог.


Тоглоомын нэр: Waldorf doll Nana Moss

Хэмжээ: 25x35x9 см

Жин: 0.2 kg

Материал: 100% органик хөвөн (GOTS certified), 100% хонины ноос

Насны ангилал: +0


Арчлах арга: Ноосонд зориулсан органик угаалгын нунтаг/саван ашиглан, бүлээвтэр усанд гараар угаана. Угаасны дараа хөнгөн базаж илүүдэл усыг шахан гэдсэн дээр нь хэвтүүлээд агаарт сэврээж хатаана.


Анхаарах зүйлс: Усанд удаан байлгах, хүчтэй мушгих, угаалгын машинд угааж хатааж болохгүй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл