Hibi брендийн KIDS CHUNKY загвар нь 100% даавуун утсаар бүдүүн сүлжмэлээр сүлжсэн хүүхдийн свитер юм. Даавуун нэхмэлийн утсаар сүлжсэн свитер нь ямар ч улиралд өмсөхөд тохиромжтойгоос гадна, ноос ноолууран бүтээгдэхүүнтэй харьцуулахад арчлахад илүү хялбар, хэв шинжээ алддаггүй мөн бөөстөхгүй гээд олон давуу талтай билээ. Мөн даавуун утас нь хүүхдийн эмзэг арьсанд зөөлөн, цочроодоггүй тул өдөр бүр өмсөхөд тухтай. Энэхүү свитер нь GOTS (Global Organic Textile Standard) гэрчилгээтэй даавуун утсаар хийгдсэн. Энэ гэрчилгээ нь хөвөнг пестицид, ГМО-гүйгээр тарьж ургуулсан, будагт хортой бодис ашиглаагүйг баталгаажуулдаг.
Бүдүүн сүлжмэл нь дулаахан хэрнээ халууцуулахгүй, хэлбэрээ сайн барьдаг тул хүүхдийн идэвхтэй өдөр тутмын хөдөлгөөнийг даах чадвартай.
Та худалдан авалт хийхээсээ өмнө дараах чухал мэдээлэлтэй танилцаарай.
Улаанбаатар хот доторх захиалга 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.
Өндөр ачаалалтай баяр наадмын үеээр хүргэлт хийх хугацаа уртсах болохыг анхаарна уу.
Size: 92-104 см (2-4 нас)
Sweater length: 40 cm
Chest width: 38 cm
Sleeve length: 30 cm
Size: 104-116 см (4-6 нас)
Sweater length: 44 cm
Chest width: 42 cm
Sleeve length: 34 cm
Size: 116-128 см (6-8 нас)
Sweater length: 48 cm
Chest width: 46 cm
Sleeve length: 38 cm
Энэхүү свитерийг хүүхдүүд илүү удаан өмсөөсэй гэж хүссэн тул бүх хэмжээг би санаатайгаар арай том, oversize байдлаар хийсэн. Тиймээс та өөрийн хүүхдийн хэмжээгээр авсан ч эхэндээ арай том санагдаж болно. Мөн хэмжээг сонгохдоо хүүхдийн насаас илүү биеийн өндрийг үндэслэн сонгохыг зөвлөж байна.
Нэхмэл эдлэлийн хэмжээнд 1-2 см зөрүү байж болохыг анхаарна уу!
Онлайн захиалгад буцаалт хийх боломжгүй. Хэрвээ та өмсөж үзээд авах бол @hibidaily инстаграм хаягаар холбогдон хамтрагч офлайн дэлгүүрийн хаягийг аваарай.
Өнгө солиулах тухайд
Таны авсан өнгө таалагдаагүй тохиолдолд та дараах зааврын дагуу өнгө солиулах хүсэлтээ явуулаарай:
Худалдан авалтандаа хариуцлагатай хандсан танд баярлалаа.