-15%
Хэмнэлт:132,000₮
ТА ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХЭЭСЭЭ ӨМНӨ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС:
Улаанбаатар хот доторх захиалга 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.
Өндөр ачаалалтай баярын өдрүүдэд хүргэлт удааширч болзошгүй.
Энэхүү бүтээгдэхүүн нь Улаанбаатар хотод хүргэгдэхийн тулд урт замыг туулсан тул буцаалт хийх боломжгүй. Иймд худалдан авалтаа сайтар бодож хийнэ үү.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ:
Кате Крузе бол Германы алдарт хүүхэлдэй урлагч байсан бөгөөд түүний хүүхдүүддээ зориулан урласан анхны хүүхэлдэйнүүд олны хайрыг татсанаар Käthe Kruse брэндийн түүх эхлэсэн юм. Өдгөө 100 гаран жилийн түүхтэй энэхүү бренд өнөөдөр ч гар урлалыг эрхэмлэн, байгалийн гаралтай материалуудаар чанартай бас аюлгүй хүүхэлдэйнүүдийг урласаар байна.
Hannah хүүхэлдэй нь Вальдорф зарчмыг баримтлан хийгдсэн сонгодог загвар юм. Вальдорф хүүхэлдэйнүүдийн биеийн харьцаа нь үргэлж өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн биеийн харьцаатай төстэй байдаг тул хүүхдүүд тоглох явцдаа өөрсдийгөө тэдэнтэй адилтган бодож энэрэнгүй, зөөлөн хандлагад суралцаж байдаг. Хүүхэлдэйн дотрыг хонины ноосоор дүүргэж, гаднах хэсгийг хөвөн зөөлөн даавуугаар бүрдэг учраас тэднийг тэврэхэд зөөлөн, дулаан бас аюлгүй мэдрэмжийг хүүхдүүдэд өгч байдаг. Мөн Вальдорф хүүхэлдэйн гадаад төрх нь их энгийн, нүүрэндээ үл ялиг инээмсэглэн төв царай төрхтэйгээр дүрсэлдэг. Ийм хүүхэлдэйн зорилго нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээг өдөөж, хүүхэлдэйгээ хүссэнээрээ төсөөлөн тоглох боломжийг олгодог.
Hannah хүүхэлдэйн хувцас болон тоглоомон галуу нь тайлагддаг.
Тоглоомын нэр: Waldorf doll Hannah
Хэмжээ: 20x38x10.5 см
Жин: 0.3 kg
Материал: 100% хөвөн (OEKO-TEX STANDARD 100), 100% хонины ноос, ноосон эсгий
Насны ангилал: +3
Арчлах арга: Ноосонд зориулсан органик угаалгын нунтаг/саван ашиглан, бүлээвтэр усанд гараар угаана. Угаасны дараа хөнгөн базаж илүүдэл усыг шахан гэдсэн дээр нь хэвтүүлээд агаарт сэврээж хатаана.
Анхаарах зүйлс: Усанд удаан байлгах, хүчтэй мушгих, угаалгын машинд угааж хатааж болохгүй.