Та худалдан авалт хийхээсээ өмнө дараах чухал мэдээлэлтэй танилцаарай.
-Улаанбаатар хот доторх захиалга 24-72 цагийн дотор хүргэгдэнэ.
-Өндөр ачаалалтай баяр наадмын үеээр хүргэлт хийх хугацаа уртсах болохыг анхаарна уу.
-Энэхүү бүтээгдэхүүн нь Улаанбаатарт бэлэн байхын тулд урт замыг туулж ирсэн тул буцаалт хийх боломжгүй, тиймээс та сайтар бодож худалдан авалтаа хийгээрэй. Баярлалаа.
Ерөнхий мэдээлэл
Бүтээгдэхүүний нэр: The big block set
Хэмжээ: 60 × 30 × 5 см, 37 ширхэг
Материал: Липа мод (lindenwood)
Бүрээс: Хоргүй, усан суурьтай ваксан будаг
Тохирох нас: 3 ба түүнээс дээш нас
Арчилгаа: Зөөлөн алчуураар болгоомжтой арчиж цэвэрлэнэ
Тайлбар: Зарим зурган дээр тусад нь худалдаалагддаг нэмэлт тоглоомууд харагдаж болох ба уг сетэд багтсан бүтээгдэхүүнүүдийг эхний бүтээгдэхүүний зурган дээр харуулсан болно.
AVDAR TOYS-ын тухай
Бид OPEN-ENDED төрлийн тоглоом хийдэг. Open-ended гэдэг нь тодорхой насны ангилалгүй, хэдэн ч настай хүүхдүүд өөрсдийнхөө хүсэл болон насны онцлогтоо тааруулаад тоглож болно. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд адил тоглож болдог, тодорхой тоглох зааваргүй, хүүхэд бүрт өөрийнхөөрөө чөлөөтэй тоглох, шинийг сэдэх, төсөөлөн бодох чадваруудыг хөгжүүлэх боломжийг олгодог тоглоомууд юм.
Бид тоглоомоо ойролцоогоор 20 гаруй орнуудад борлуулдаг бөгөөд өндөр шаардлагатай Европын хүүхдийн тоглоомын EN71 стандартад тэнцсэн сертификаттай. Та манай тоглоомыг сонгохдоо сэтгэл амар байж болно.